“ЧАНДМАНЬ” бүсийн цэцэрлэгүүдийн дунд  САЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ИЛТГЭЛИЙН УРАЛДААН НЬ Хүүхэд нэг бүрийг бүтээлч үйлээр хөгжүүлэхэд багш нар, арга зүйч, удирдлага нар хамтран ажиллаж, зөвөлгөө дэмжлэг үзүүлэх, харилцан суралцах, хэлэлцүүлэг, судалгаа хийх, шийдэлд хүрэх зэргээр чанарын шинэчлэлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, туршлага судлах зорилготойгоор зохин байгуулагдлаа. Үйл ажиллагаанд “ УС ” сэдвээр багш Д.Сарантуяа “САЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА” –г бэлтгэл бүлгийн 5 настай хүүхдүүдэд зааж ШАГНАЛТ байр, багш Ц.Өлзийжаргал “ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙ ОНОВЧТОЙ СОНГОЛТ” сэдвээр илтгэл тавин “ ТЭРГҮҮН “ байрыг эзэллээ.