2019 оны 05-р сарын 31- ны өдөр  сумын соёлын төвд 6-н бүлгийн нийт 180 хүүхдийг оролцуулсан нэгдсэн тайлан тоглолтоо зохион байгуулж явуулалаа. Тоглолтонд “Урин хавар” бүжгийн тэмцээн, “Уран жиргээ”, “Би дуучин”, “Үлгэрийн баатрууд амилсан нь дүрийн тоглолтын тэргүүн, дэд байрууд тус тус оролцлоо. Мөн Хөгжмийн дугуйлан болон дууны дугуйлангийн хүүхдүүд маань оролцож жилийн турш юу сурсанаа аав, ээждээ тайлагналаа.