3-Р ЦЭЦЭРЛЭГИЙН 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТАЙЛАН.


1. ХГБХГ-аас зарласан “Шувуухай” бүжгийн наадамд эрэгтэй 8,  эмэгтэй 8, нийт 16 хүүхдийг сонгон авч ардын бүжиг зааж эхэлсэн.

 

2. Бүжгийн хүүхдийн хувцасны загварыг гаргаж,  материалыг нь авч, оёх ажлыг багш, туслах багш нар хийж байна

 

3. Бүжгийн утга санааг тодорхой болгох жижиг хэрэглэл, хэрэглэгдэхүүн бэлтгэх, засварлах ажлыг эрэгтэй ажилчид, арга зүйчтэй хамтран  хийж байна

4. Цэцэрлэгийн эмч, тогооч,  дотоод нэгжийн ахлагч нар МХГ-аас зохион байгуулсан сургалтад хамрагдлаа.

5. Цэцэрлэгийн эмч бүлгийн багш нар хүүхдийн эрүүл мэнд, ханиад томууны өвчлөлд хяналт тавьж, эцэг эхийн булангаар болон хүн нэг бүрд ганцаарчилсан зөвлөгөө зөвлөмжийг өгч ажиллаа.