Хөвсгөл аймагт Японы Жайка олон улсын байгууллагаас "Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллыг сайжруулах” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа. Тус төсөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлэх, хөгжлийн дэмжлэгийн тогтолцоо бүрдүүлэх чиглэлээр олон үйл ажиллагаа зохион байгуулсан. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд хамрагдалтыг дэмжих аймгийн зөвлөлийг байгуулж анхны хурлаа зохион байгууллаа. 

 

Мөрөн сумын Титэм, Ирээдүй 21-р зуун сургуулийг төсөл хэрэгжүүлэгчээр сонгон, багш нарыг чадваржуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажилласан зэрэг олон үр дүн гарчээ. Мөн дээрх хоёр сургуулийн сайн жишээг бусад сургууль, цэцэрлэгийн багш нарт түгээх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрхэн хүлээн авах, хэрхэн ажиллах аргачлалд сургасан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийг чадваржуулж, комиссын үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлсэн, портеж эрт боловсролын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тулгамдаж байгаа асуудлыг төрийн байгууллагууд хамтран хэрхэн шийдвэрлэх кэйс хэлэлцүүлэг тогтмол хугацаанд зохион байгуулдаг болжээ.