СӨБ-ын  ЦӨМ хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр:

  1. Аймгийн төрийн болон хувийн  цэцэрлэгүүд бүс, тойргийн харьяаллын дагуу  “СӨБ-ын цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх  нэгдсэн уулзалт, сургалт, үзүүлэх ажлуудыг зохион байгуулж , хөтөлбөрийг хэрэгжүүлэх  цаашдын  алхмуудаа тодорхойлон   ажиллалаа.
  2. СӨБ-ын багшийн “Смарт”  технологи шалгаруулах үйл ажиллагаанд  17 цэцэрлэгийн  24 бүтээл ирснээс  Мөрөн сумын  1-р цэцэрлэгийн “ Сэтгэхүй хөгжүүлэх  дугуйлангийн үйл ажиллагаа”  бүтээл  1-р байранд шалгарч алтан медаль, Мөрөн сумын 2-р цэцэрлэгийн  “Хонхот хөгжим”  технологи 2-р байранд  мөнгөн медаль, Мөрөн сумын 7-р цэцэрлэгийн “Бүүвэйн дуу”, Мөрөн сумын  8-р цэцэрлэгийн “Сэтгэхүй хөгжүүлэх дасгал тоглоомууд” бүтээлүүд  хүрэл медалийн болзол хангасан байна.
  3. Бага насны хүүхдийн  оюун ухааны болон бие бялдрын хөгжлийг дэмжихэд  чиглэгддэг   “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн тэмцээнд  Мөрөн сумын 13 цэцэрлэг, Шинэ-Идэр, Жаргалант, Эрдэнэбулган, Рашаант сумын  цэцэрлэгийн хүүхдүүд оролцож Мөрөн сумын 3-р цэцэрлэгийн  баг алтан медаль,  Мөрөн сумын 4-р цэцэрлэгийн баг мөнгөн медаль,  Мөрөн сумын  13, 2-р цэцэрлэгүүдийн хүүхдүүд  хүрэл медаль  хүртсэн байна.
  4. СӨБ-ын  цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр  өргөн сурталчилж  аймгийн телевизүүдээр  36 цагийн нэвтрүүлгийг  цацсан байна.
  5. “СӨБ-ын багш нарын  ур чадварын уралдаан” 2 үе шаттай зохион байгуулагдлаа.  Эхний шалгаруулалтыг  бүсийн цэцэрлэгүүдийн түвшинд , 2 дахь шатны шалгаруулалтыг БСУГ /бүс бүрээс шалгарсан  багш нарын хүрээнд / Мөрөн сумын “Бөмбөлөг”  12-р цэцэрлэг дээр  зохион байгууллаа. Уг  уралдаанд  Мөрөн сумын 13-р цэцэрлэгийн багш Түмэндэмбэрэл  алтан медаль,  Мөрөн сумын 12-р цэцэрлэгийн багш Ганцэцэг мөнгөн медаль,   Мөрөн сумын 11-р цэцэрлэгийн багш  Баярцэцэг, 10-р цэцэрлэгийн багш  Эрдэнэтуяа  нар хүрэл медаль хүртсэн байна.  Уг үйл ажиллагааг Мөрөн сумын “Цэнхэр дэлхий” 10-р цэцэрлэг  10 жилийн ойн ажлын  ажлын хүрээнд ивээн тэтгэлээ.

СӨБ-ын  орчны стандартыг хангах чиглэлээр:

  1.        Мөрөн сумаас зохион байгуулсан “Төлөвлөлт сайтай хотоос –Тохижилт сайтай хот” уралдаанд  Мөрөн сумын  13 цэцэрлэг  амжилттай оролцож цэцэрлэгийн эдэлбэр газрынхаа 70-80хувийг  ургамалжуулж, хашаа хайсыг  өвөрмөц содон дизайнаар  шинэчилж, гадаа  тоглоомын талбайг стандартын дагуу    тоглоомжуулж , цэцэрлэгүүд өөрсдийн боломжийг ашиглан усан оргилууртай болсноос гадна  цэцэрлэгийн барилгыг иж бүрэн   будаж өнгө зүсийг эрс сайжрууллаа.

    2019-2020 оны хичээлийн жилд Мөрөн сумын  5-р цэцэрлэгийн 4 бүлэгтэй өргөтгөл, Мөрөнгийн  6 бүлэгтэй 14-р цэцэрлэг /шинээр/ , 6 бүлэгтэй Бүрэнтогтох сумын  цэцэрлэг,  Төмөрбулаг суманд 4 бүлэгтэй  цэцэрлэг, Тариалан сумын  хүүхдийн цэцэрлэгийн 4 бүлэгтэй өргөтгөл,  Цэцэрлэг суманд 6 бүлэгтэй  шинэ цэцэрлэг, Рашаант сумын цэцэрлэгийн 2 бүлэгтэй өргөтгөл,  Цагаан-Үүр сумын  цэцэрлэгийн 2 бүлэгтэй өргөтгөл, Мөрөн сумын 11 –р цэцэрлэгт 2 бүлэгтэй өргөтгөл тус тус ашиглалтанд орно.  Ингэснээр  18 бүлэг шинээр нэмэгдэж  500-550 орчим хүүхэд шинээр СӨБ-д хамрагдах боломж бүрдэнэ.

    2.    Хөвсгөл аймагт  28 хүүхэд харах үйлчилгээ ажиллаж байна.  Үүнд:  Бүрэнтогтох -1, Цагаан-Нуур 1, Тариалан 1, Арбулаг 1, Алаг-Эрдэнэ 1, Баянзүрх 1, Галт 1, Жаргалант 1, Тосонцэнгэл 1,  Хатгал 1, Цэцэрлэг  2, Чандмань-Өндөр 1, Их-Уул 1, Баянзүрх 2, Улаан Уул 1,  Мөрөнд 11   ажиллаж байна. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байсан хүүхдүүдийг 2019-2020  оны  хичээлийн жилд  СӨБ-д бүрэн хамруулах чиглэлээр  тодорхой үүрэг даалгавар өгч хэрэгжилтийг  тооцон ажиллаж байна. Дээр дурдагдсан  барилгууд ашигалтанд орсноор  сургуульд элсэхийн өмнөх 5 настай  бүх хүүхэд СӨБ-д хамрагдах боломж үүсэх юм.

    2019 оны  6,7 -р сард 24 сум, Могойн-Гол,  Зүрх багт  зуны нүүдлийн 72  гэр цэцэрлэг ажиллана