Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “2000 цааны баяр”-ын арга хэмжээ 2019 оны 8 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 
Энэхүү наадамд МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны соёл урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Г.Ичинхорлоо, Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет бус өвийн мэргэжилтэн Ж.Насанжаргал, О.Үүрийнтуяа, Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч, ОХУ-ын Улаан-Үдэ хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны тува иргэд гм гадна дотны төлөөлөгч нар оролцлоо.