Төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлж иргэдийн цагийг хэмнэдэг ТҮЦ машин хэрэглээнд нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байна. Үйлчилгээнд нэвтэрснээс хойш давхардсан тоогоор ТҮЦ машин 6 сая гаруй үйлчилгээг үзүүлээд байна. Иргэдэд төрийн үйлчилгээг улам ойртуулах үүднээс “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам”-тай хамтран “Бүрэн дунд боловсролын гэрчилгээний лавлагаа” болон “Суурь боловсролын гэрчилгээний лавлагаа” ТҮЦ машинаас авах боломжтой боллоо. Ингэснээр нийслэлийн 77, орон нутагт байрлах 33 ТҮЦ машины хаанаас ч иргэний цахим үнэмлэхээ ашиглан тухайн лавлагааг авах боломж бүрдлээ.