Боловсрол соёл урлагийн газар  Дэлхин Зөн ОУБ-ын Хөвсгөл Орон нутгийн Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран  Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэгийн байгууллагуудын нярав, эмч, тогооч нийт 224 хүнд “Хүүхдийн орчинд бидний оролцоо, зүтгэл, санаачилга” сэдэвт сургалтыг 2020 оны 1-р сарын 10-ны өдөр зохион байгуулж явууллаа. 

Сургалтад аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Орон нутгийн өмчийн газар, Эрүүл мэндийн газар, Стандарт хэмжил зүйн газар хамтран оролцож мэдээлэл хүргэлээ.

Сургалтаар дараах үндсэн чиглэлээр мэдээлэл, зөвлөмж хүргэсэн. Үүнд:

  • Боловсролын хөгжлийн чиг хандлага
  • Хөвсгөл аймгийн боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, тоон статистик мэдээлэлүүд
  • Боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, цаашдын төлөвлөлт
  • Салбарын хууль, эрхзүйн шинэчлэлийн талаарх мэдээлэл
  • Хүүхэд хамгаалалын бодлого, хэрэгжилт
  • Эерэг хүмүүжлийн арга сургалт
  • Боловсролын салбарын үйлчилгээнд оролцогчдын баримтлах бодлого, дүрэм журам
  • Сургууль, цэцэрлэгийн орчны стандарт, хэрэгжилт
  • Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн орчны стандарт, хэрэгжилт
  • Боловсролын үйлчилгээний ажиллагсдын эрүүл ахуй
  • Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт
  • Эрүүл аюулгүй хүнснийг хүүхдэд хүргэхэд анхаарах чиглэл, зөвлөмжүүд
  • Хоолны норм норматив шинэчлэлийн талаарх мэдээлэл
  • Худалдан авах ажиллагаа зохион байгуулах
  • Тендерийн баримт бичиг боловсруулах
  • Эд хариуцагчийн тайлан гаргах арга зүй
  • 2020 оны аймгийн нэрлэсэн жилийн хүрээнд Боловсролын үйлчилгээний ажилтнуудын дунд зарлах болзолт уралдааны удирдамж гэсэн чиглэлүүдээр сургалт, мэдээлэл, зөвлөмжийг хүргэсэн цаг үеэ олсон салбар дундын хамтын ажиллагааг сайжруулсан үр дүнтэй сургалт боллоо. 

Сургалтанд оролцогчид өөрсдийн сонирхсон сэдвээр асуулт асууж хариултыг авсан ба хоорондоо харилцан туршлага солилцож шинэ мэдээ мэдээлэлийг авч байсан. 

Цаашид анхаарах асуудлууд:

  1. Хоол, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг чанд баримтлах
  2. Хүүхдийн хоолны орц норм, илчлэг тэжээллэг байдлад ахиц гаргах
  3. Хоол үйлдвэрлэлийн орчны стандартыг хэрэгжүүлэн мөрдөх
  4. Худалдан авах ажиллагааг цаг хугацаанд нь зохион байгуулах
  5. Хүүхэд хамгаалалын бодлого уншиж танилцах, тогтмол хэрэгжүүлэх
  6. Байгууллага бүр дээрээ энэхүү сургалтыг зохион байгуулж бусад ажилтнуудада мэдээлэл түгээх  гэсэн чиглэлийг хэлэлцэн сургалтыг өндөрлөлөө.