Багшийн ёс зүйн зөвлөлөөс сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн зөвлөлийг чадавхжуулах сургалт

Боловсролын газар, аймгийн Багшийн ёс зүйн зөвлөлөөс сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн зөвлөлийг чадавхжуулах сургалтыг 2021 оны 12 сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Тус сургалтад нийт 77 байгууллагын дэргэдэх ёс зүйн зөвлөлийн дарга нар оролцлоо. Сургалтаар:
• “Сэтгэлгээний өөрчлөлт”,
• “Төрийн албанд цогц чадамжийг нэвтрүүлэх, цогц чадамжийн үзэл баримтлал”,
• “Төрийн албаны ёс зүй ба менежмент”
• “Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудалд кейс шинжилгээ хийх”
• “Байгууллагын Ёс зүйн зөвлөлийн жишиг төлөвлөгөө боловсруулах” сэдвүүдийн хүрээнд мэдээлэл, дадлага ажиллаа.
Сургалтын үеэр ёс зүйн дүрмийн хүрээнд сорил авч амжилттай оролцсон багш нарыг шагнаж урамшуулсан байна.

УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Холбоос

Хандалтын үзүүлэлт

Өнөөдөр 28

Энэ сард 9076

Нийт 1131876