"Хүмүүжлийн эерэг арга” орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ.
"Хүмүүжлийн эерэг арга” орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ.
БШУЯ, Боловсролын газар, ДЗМОУБ, хамтран зохион байгуулж буй “Хүмүүжлийн эерэг арга” сургалт өнөөдөр эхэллээ. Ерөнхий боловсролын сургуулийн багш, дотуур байрын багш нарыг хичээл заах, анги удирдах, хүүхэдтэй ажиллах алхам бүрдээ хүчирхийлэлгүй арга хандлагыг хэрэглэх, хүүхэд бүрийн хувийн болон насны онцлогийг харгалзан ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх зорилго бүхий тус сургалтад Хөвсгөл, Орхон аймгийн нийт 40 ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш, дотуур байрын багш нарын төлөөлөл хамрагдаж байна.