БШУГ нь ээлжит хичээлийн цахим контент бэлтгэх мини студтэй боллоо

Хөвсгөл аймгийн БШУГ-т ээлжит хичээлийн цахим контент бэлтгэх, цахим хичээлийн санг бүрдүүлэх, баяжуулах, сургалтад мэдээллийн технологийг бүрэн ашиглах, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн үед хичээл, сургалтын бэлэн байдлыг хангах зорилгоор БШУЯ–ны хөрөнгө оруулалтаар камер, компьютер, дэлгэц, микрофон, гэрэлтүүлэг, камерын хөл, sd card, чихэвч, флаш дискээс бүрдсэн 19 сая төгрөгийн үнэ бүхий мини студийн тоног төхөөрөмжийг нийлүүллээ. Энэхүү студийг ашиглан 2022 онд 9 судлагдахууны хүрээнд 671 ээлжит хичээлийн цахим контент боловсруулж Medle.mn д байршуулна.