СӨБ-ын багш нарын дунд зохион байгуулагдсан "Смарт технологи" шалгаруулах үйл ажиллагаа 2018-12-17-нд зохион байгуулагдлаа. Шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд ирсэн технологиудаас шалгаруулан уншиж 9 технологи хамгаалагдсан болно. Шалгаруулах үйл ажиллагааг нээлттэй зохион байгуулж мөрөн сумын цэцэрлэгийн аргзүйчид шалгаруулалтын комисст ажиллаа. Тэргүүн байранд Солонго 4-р цэцэрлэг, дэд байранд Эрдмийн түлхүүр 5-р цэцэрлэг, гутгаар байранд Өсөх нахиа 3-р цэцэрлэг, тусгай байранд мөрөнжин 11-р цэцэрлэг, цэнхэр дэлхий 10-p цэцэрлэг тус тус шалгарлаа. 1-р байр өргөмжлөл-250000 төгрөг, 2-р байр өргөмжлөл -150000 төгрөг, 3-р байр өргөмжлөл -100000 төгрөг, тусгай байр-50000 төгрөгөөр тус тус шагнагдсан болно. Амжилттай оролцсон багш нартаа баяр хүргэe.