ДИЗАЙН ТЕХНОЛОГИЙН БАГШ НАРЫН ОНОЛ АРГА ЗҮЙ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЯВАГДЛАА

2019 оны 01 сарын 15-аас 16-ны хооронд ДМЦС дээр техник загварын төрлөөр багш нарын мэргэжил дээшлүүлэх онол арга зүйн сургалт явагдлаа. Технологийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Ц.Бямбацогт “Техник загвараар суралцагчийг хөгжүүлэх боломж” сэдвээр өөрийн туршлагаа хуваалцав.Техник загварын төрлөөр арга зүй туршлагаараа манлайлж байгаа багш нараас сургалт явуулах багийг бүрдүүлэн сургалтыг зохион байгуулсан. Усан загвар төрлөөр ДМЦС –ийн багш Б.Билгүүн, ЭДЦС –ийн багш Р.Батдорж, нисэх загвар төрлөөр ДМЦС-ийн багш Г.Даваа, Далайван сургуулийн багш Х.Гэрэлчулуун, Авто загвараар төрлөөр Ирээдүй XXI зуун цогцолбор сургуулийн багш Р.Баярсайхан, ЭДЦС-ийн багш Ц.Бүрэнбаяр нар сургагч багшаар ажиллав. Сургалтанд 32 ЕБС –аас 29 сургуулийн багш нар хамрагдав.
Нисэх загвар сургалт: Нисэхийн төрөл ангилал, дүрэм, аэродинамик хуулийн онолын мэдлэг, деталь эд ангийн холболт тохиргоо ажлын зураг зурах унших, нисэх загварын бүдүүвч загвар хийж нисгэж туршлаа.
Авто загварын сургалтаар: Авто загварын ангилалын төрөл, дүрэм, деталь эд анги хийх, хүйтэн гагнуурын ажиллагааг дадлагжуулсан деталь эд анги гагнаж хийх, дээд доод эд анги тохиргоо холболт, ажлын зургийг корел програм дээр зурах, унших эсгэх, хийх аргачлал зэрэг дадлага ажлуудыг хийж гүйцэтгэв.
Усан загварын сургалт: Загварын дүрэм ангилал, ажлын зураг унших ойлгох, зургийг зурах цаасан дээр бэлтгэх, их биеийн шпангоуд хийж угсрах, явах эд ангийн холболт тохиргоо хийх аргачлалыг дадлага ажлаар дамжуулан чадваржуулав.
З сард болох Техник технологийн XXIII олимпиадын загварын төрөлд чиглэсэн өргөн хүрээг хамарсан багш нараа чадваржуулсан 2 өдрийн сургалтыг цаг үеээ олсон үр дүнтэй сургалт явагдаж багш нар сэтгэгдэл өндөртэй байлаа. Хаалтын үйл ажиллагаан дээр багш нар загварын төрөл бүрээрээ үзэсгэлэн тайланчлал хийж дүгнэлт хэлэлцүүлэг хийлээ.