Аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2018 оны 02 сарын 05-ны өдрийн №19-р тогтоолоор батлагдан хэрэгжиж буй “Цахим боловсрол” хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн технологийн сургагч багш нарыг чадваржуулах сургалтыг 2018 оны 11 сарын 01-03 ны өдрүүдэд Дэлгэрмөрөн цогцолбор сургууль дээр зохион байгууллаа. Сургалтанд 23 сум, аймгийн төвийн нийт 36 багш хамрагдлаа.“Цахим боловсрол” хөтөлбөрийн 2018 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын нэг болох энэхүү сургалт нь сургууль дээр сургагч багш нарыг бэлтгэх, цаашилбал бүсийн сургагч багшийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх сургалт болсон.