2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ДЭВШҮҮЛЭХ

ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Хөвсгөл аймаг 2018-2019 оны хичээлийн жилийг “Дэлхийн жишигт нийцсэн боловсролд бие даан суралцах, түүнийг олж авах гол хэрэгсэл болсон эх хэл, англи хэл, мэдээллийн технологийн чадвар, хэрэглээг эрс дээшлүүлэх жил хэмээн нэрлэж байна.

 

Хичээлийн жилийн зорилго:

 

 

УДИРДАХУЙН ОНОЛД СУУРИЛСАН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ, БАГШ, СУРАЛЦАГЧДЫН “ҮЙЛДЭН ХӨГЖИХ ЧАДВАР”-ЫГ ҮНДЭСНИЙ БОЛОН ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРГЭХ ШИНЭ “АЛХАМ”-УУДЫГ ХИЙНЭ.

 

 

  1. Сургууль, цэцэрлэгийн удирдлага бүр бодит байдалд суурилсан хөгжлийн бодлого, хөтөлбөрөө шинэчлэн боловсруулж, менежментийн чадвараа дээшлүүлнэ.
  2. Сургууль, цэцэрлэгийн 30%-ийг олон нийтийн оролцоот сургууль болгон хөгжүүлнэ.
  3. СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, Багшийн хөгжлийг дэмжихүр дүнд суурилсан үнэлгээний тогтолцоог хэрэгжүүлнэ.
  4. “Анги удирдсан багш” хөтөлбөрийг хэрэгжүүлж үр дүнд хүргэнэ.
  5. Иргэд суралцагчдын эх хэл, англи хэлний хэрэглээний чадварыг чухалчилж, мэдээлэл, харилцааны технологийг ажил хэргийн шаардлагыг хангахуйц түвшинд хөгжүүлнэ.
  6. Мэдээллийн технологийн дэд бүтцийг бий болгож, мэдээлэл харилцаанд суурилсан хамтын оролцоот үнэлгээний технологийг туршина.
  7. Хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, аюулгүй амьдрах ухааны сургалтын хөтөлбөрийг  үр дүнтэй хэрэгжүүлнэ.
  8. СӨБ, бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд сурагчдын эзэмших мэдлэг чадварыг хангахуйц,сургалтынагуулга, арга зүй бүхий нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөөг орон нутгийн онцлогт нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлнэ.
  9. Урт хугацааны тогтвортой хөгжлийн “Эдийн засаг”-ийн бодлогыг дэмжсэн, хэрэглээг бус хуримтлалыг чухалчлах сэтгэлгээг суралцагчдад төлөвшүүлэх эхлэл тавигдана.
  10. Насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлэн төлөвлөлт, зохион байгуулалтыг оновчтой болгоно.
  11. Боловсролын үйлчилгээнд оролцогчдын  эерэг хандлага, ээлтэй байдлыг дэмжин  багшийн ёс зүйн дүрмийг мөрдөн ажиллана.

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР