Рашаант сумын “Цэнгэлийн-Ирээдүй” цэцэрлэг

2019.04.17 нд дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд “Бид хөгжимдөж чадна” хөгжмийн наадамыг зохион явуулж хүүхдүүд маань хамтлаг хөгжим, гоцлол хөгжмийн төрлөөр оролцож сурсан хөгжмийн номеруудаа багш эцэг эхчүүддээ танилцууллаа.
Дунд бүлгийн багачууд маань модон хайрцаг, төмөр хайрцаг, хуванцар хайрцаг, цаасан хайрцаг ашиглан хөгжмийн үзүүлбэрээ үзүүллээ
Дунд бүлгийн гоцлол хөгжимчид “Гацуурхан” дууг эгшигт хонх хөгжмөөр тоглож үзүүллээ.
Ахлах бүлгийн хүүхдүүд маань хуванцар хайрцагаар хийсэн бөмбөр, кастанет, шагшуур хөгжмийн зэмсгүүдээр тоглож сонирхууллаа .
Гоцлол хөгжимчид жижиг даралтат хөгжим, эгшигт хонх хөгжимөөр хөгжимдлөө.
Ахлах Б бүлгийн хүүхдүүд “Наадацгаая” дууг бөмбөр хөгжмөөр тоглолоо.
Бэлтгэл “А” бүлгийн хүүхдүүд модон цохилуур хөгжим, кастанет,даралтат үлээвэр хөгжим, даралтат цахилгаан хөгжмүүдээр “Гацуурхан” дууг хөгжмийн хамсраатай хамтлагаараа тоглож сонирхууллаа.
БЭЛТГЭЛ “Б” БҮЛГИЙН ХҮҮХДҮҮД “ЖАЛАН ХАР” ДУУНЫ АЯЫГ ТОГЛОЖ эцэг эхчүүд багш нартаа тайлагналаа.
Гоцлол хөгжмийн төрөлд Саруул, Б.Амин-Эрдэнэ “Гацуурхан” дууг эгшигт хонх, төмөр цохилуурт хөгжмөөр тус тус тоглож оролцлоо.