Эрхэм зорилго

Нийгмийн эрэлтийг хангасан хүний хөгжил, эдийн засгийн өсөлтөд түлхэц үзүүлж чадахуйц, тасралтгүй суралцагч, өрсөлдөх чадавхитай байгууллага болох.

Зорилго

Боловсрол, соёл урлагийн байгууллагууд, багш, ажиллагсад, суралцагчдын эрэлт хэрэгцээг дэмжин хөгжүүлж чадахуйц бүтэцтэй, санхүүгийн болон хүний чадварлаг нөөцтэй, мэргэжил арга зүй, төрийн захиргааны хосолмол чиг үүрэг бүхий байгууллагын эрх зүйн орчинг бүрдүүлэх

Үндсэн үйл ажиллагаа

Газар нь дор дурьдсан үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

1.Боловсрол, соёлын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах үр дүнд нь хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, гүйцэтгэлийг дүгнэж тайлагнах, мэдээлэх

2.Боловсрол, соёлын салбарыг хөгжүүлэх орон нутгийн бодлого, чиглэлийг тодорхойлох стратегийн төлөвлөлт хэрэгжилтийг зохицуулан, санал дүгнэлт өгөх.

3.Аймгийн Засаг дарга болон төсвийн ерөнхийлөн захирагчийн хооронд бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн талаар байгуулсан гэрээнд заасан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн биелэлтийг боловсролын байгууллагуудаар хангуулах, үр дүнг тооцох, аудит хийлгэн дүгнэлт гаргуулах, түүний мөрөөр арга хэмжээ авах. Уг гэрээнд нийцсэн 3 талт гэрээг нарийвчлан хийж, биелэлт үр дүнг тооцон, санхүүжилтийг шийдвэрлэх.

4.Төрийн өмчийн боловсрол, соёлын болон орон нутгийн байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төсөл, төсвийн зарлага, санхүүжилтийн гүйцэтгэлийн болон бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг гаргуулан үнэлгээ өгөх, тогтоосон хугацаанд холбогдох байгууллагад тайлагнах.

5.Боловсрол, соёлын стандарт, үндэсний киррикюлим, сургалтын төлөвлөгөөг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,холбогдох байгууллага хүмүүст мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх,судалгаа шинжилгээ хийх.

6.Нутаг дэвсгэрийн Боловсрол, соёлын байгууллагын оновчтой бүтэц байршлыг бий болгох, тэднийг захиргааны болон мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах.

7.Аймгийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн байгууллагыг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэн чадавхийг нэмэгдүүлэх, ажиллах нөхцөлийг хангах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх.

8.Бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш, арга зүйч, менежер, захирлууд, соелын байгууллагын ажилтан, ажиллагсдыг төрийн болон боловсролын байгууллагын шагналаар шагнуулах асуудлаар санал боловсруулан холбогдох байгууллагуудад уламжлан  шийдвэрлүүлэх.

9.Аймгийн нийт сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагынүйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, аттестатчилах, сургалтын байгууллага байгуулах, тэдгээрийн үйл ажиллагааг зогсоох талаар санал, дүгнэлт гаргах.

10.Сургууль завсардалтыг бууруулах, зогсоох, иргэдэд албан ба албан бус арга замаар боловсрол, мэргэжил олгох ажлыг төлөвлөх, удирдлага зохион байгуулалтаар хангах

11. ЕБС-ийн төгсөлт болон элсэлтийн шалгалтыг холбогдох байгуулагатай хамтран дүрэм, журмын дагуу зохион байгуулах, зохих түвшний боловсрол эзэмшсэн иргэдэд олгох боловсролын гэрчилгээ, үнэмлэх захиалах, нэгж байгууллагад хүргэх, тайлан мэдээ гаргах.

12.ЕБС, цэцэрлэг, дотуур байрынбарилгыг засварлах, өргөтгөх, шинээр барих зэрэг хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

13.Боловсролын байгууллагыг ном, сурах бичиг, хөгжмийн зэмсэг, тоног төхөөрөмж, тавилга, компьютер, кабинет лабораториор хангах ажлыг төлөвлөх, зохион байгуулах, ашиглалт, хамгаалалтыг сайжруулахад хяналт тавих.

 14. Боловсролын тухай хуулийн 34.1 дэх хэсэг, Бага, дунд боловсролын тухай хуулийн 19.4 дэх хэсэгт заасан сургалтын байгууллагын өөрийн болон мэргэжил, арга зүйн удирдлага, багшийн ёс зүйг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд мэргэшлийн зөвлөгөө, арга зүйн удирдамжаар хангах, багш, ажилтан ёс зүйн хэм хэмжээний зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулах, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах.

 15. Хүүхдийн хоол, хүнсний хангамжийн норм, норматив, аюулгүй байдалд мэргэжлийн байгууллага, олон нийтийн тавих хяналтыг тогтмолжуулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг хүчирхийлэл, хорт зуршил, авто замын болон болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх, нийгмийн сөрөг үзэгдлээс хамгаалах үйл ажиллагааг арга зүйн удирдамж, зохицуулалтаар хангах.

16. Боловсролын чанарын баталгаа, хүүхэд бүрийг хөгжүүлэх онол, арга зүйгээр багш, ажилтныг хангах, энэ чиглэлээр тэдний мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, сургалтын шинэ технологи, арга зүй бүтээх, тохироц нийцлийг тогтоох, нутагшуулах, нэвтрүүлэх ажлыг цэцэрлэг, сургууль багш нартай хамтран зохион байгуулах, үр дүнг түгээн дэлгэрүүлэх.

17. Хүүхдийн хөгжил төлөвшил, авьяасыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх чиглэлээр хүүхдийн болон мэргэжлийн бусад байгууллагатай хамтран ажиллах, багш, ажилтныг арга зүйн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх.

18. Сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамран сургах боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх, үр дүнг тооцох.

19. Сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагын үйл ажиллагааны чанар, үр дүнг үнэлэх, хяналт шинжилгээ хийх ажлыг олон нийт, иргэний нийгмийн байгууллагын оролцоотой зохион байгуулах,зөвлөн туслах.

20. Боловсрол, соёлын байгууллагын хүртээмж, чанар, үр ашгийн үзүүлэлтүүдийг тооцох, сайжруулах хариу арга хэмжээ авах.

21. Сургууль, цэцэрлэг, соёлын төвийн захирал, эрхлэгч, удирдах ажилтны албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс  баталсан журамд заасны дагуу зохион байгуулах, үр дүнг ил тод, нээлттэй мэдээлэх.

22. Удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт зохион байгуулсан тухай тайланг дүгнэлтийн хамт томилох эрх бүхий этгээдэд танилцуулах, сонгон шалгаруулалттай холбогдох асуудлаар мэдээллийн сан үүсгэх.

23. Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн дүрэмт хувцасны хангалтын байдал, загвар хийц, чанарын асуудлаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг судлах, сургуулиудаас мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх

24. Батлагдсан шаардлага, загварын дүрэмт хувцсаар сурагчийг хангах ажлыг өмчийн бүх хэлбэрийн сургуулиудад хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, үр дүнг мэдээлэх.

25. Боловсрол, соёлын байгууллагуудын ажилтан, ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Авлигын эсрэг хуулийн 5.6 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирохлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.