2019 оны 1 дүгээр сарын 19-нд Улаанбаатар хотод Монголын Хөгжлийн төвөөс  зохион байгуулагдсан сургагч багш бэлтгэх сургалтанд багш Б.Амартүвшин сургагч багшаар бэлтгэгдэж 2019 оны 01 сарын 24-25 ны өдрүүдэд МХТ-ийн үйл ажиллагаанд хамрагддаг аймгийн төвийн цэцэрлэгүүдийн багш нарт сургалт мэдээлэл хийж “Хөгжүүлэх үйл ажиллагаа” амжилттай зохион байгууллаа.

Улаанбаатар хотод 2019.01.16-18 ны өдрүүдэд Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагаас зохион байгуулсан “ХҮҮХЭД ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА ” сургалтанд Арга зүйч П.Гэрэлзаяа сургагч багшаар бэлтгэгдэж 3 сарын 25-29 ны өдрүүдэд аймгийн багш нартаа сургалт зохион байгуулах төлөвлөгөө гаргаж ажиллаж байна.