“ЭНХ-ӨРГӨӨ” ХҮҮХДИЙН 7-Р ЦЭЦЭРЛЭГ
7-р цэцэрлэгийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлдэг “НОМ” сэдвийн хүрээнд 2-5 настай бүлгийн хүүхдүүдийн дунд “Шүлэг, богино өгүүллэг”-ийн наадмыг хөгжмийн багш М.Ууганцэцэгийн боловсруулсан удирдамжийн дагуу 2-5 настай бүлгийн хүүхдүүдийн дунд “Шүлэг, богино өгүүллэг”-ийн наадмыг 2019 оны 01 сарын 22-ны өдөр зохион байгуулав.
Тухайлбал:
Бага А бүлэг: Анги нийтээр “Бор шувуу” шүлэг, Гоцлол шүлэг А.Тамир “Болжмор” шүлгээр тус тус оролцов.
Бага “Б” бүлэг: Анги нийтээр Дамбадаржаа “Миний эмээ” шүлэг уншиж, гоцлол шүлгийг Ванчигмаа С.Энхбаярын зохиол “Миний дүү” шүлгийг тус тус уншиж оролцов.
Дунд бүлэг: Анги нийтээр А.Барто “Ичимхий зараа” шүлгийг уншиж, гоцлол шүлгийг Номинжин О.Сундуйн зохиол “Б өөдий бөмбөрсөн нь” шүлгийг уншив.
Ахлах А бүлэг: Анги нийтээр Л.Түдэвийн зохиол “Ном” шүлгийг уншиж, Сүнжилдэлгэр, Маргад-Эрдэнэ нар Ч.Лхамсүрэн “Алимтай танилцсан нь” шүлэг, “Заан, туулай, илжиг 3” гэсэн ёгт үлгэрийг Түвшинтулга уншив
Ахлах “Б” бүлэг: Анги нийтээр Д.Сүрэнжавын “Хөвсгөл” найраглал уншиж, Содномдоржийн шүлэг “Царцаа” шүлгийг Энхцаг уншиж, “Яст мэлхий ба туулай” ёгт үлгэрийг Ариунтунгалаг, Маргад нар уншив.
Бэлтгэл бүлэг: Анги нийтээр Б.Чимэд “Би Монгол Хүн” шүлгийг уншиж, бэлтгэл бүлгийн сурагч Мөнхбаатар “Цэдэндамбаа” өгүүллэгийг уншиж оролцов.