МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2002 оны 5 дугаар сарын 03-ны өдөр   Улаанбаатар хот

 

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь боловсролын үндсэн зарчим, тогтолцоо, агуулга, удирдлага, зохион байгуулалт, боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, иргэний сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх
 

2 дугаар зүйл.Боловсролын тухай хууль тогтоомж

2.1.Боловсролын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

Хэвлэх
 

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

3.1.1.“бүх нийтийн ерөнхий боловсрол” гэж 12 жилийн сургалтын агуулгын түвшинг;

 

/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

3.1.2.“суурь боловсрол” гэж 9 жилийн сургалтын агуулгын түвшинг;

 

 

3.1.3.“боловсролын агуулга” гэж боловсролын тухайн түвшинд эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал, төлөвшлийн цогцыг;

 

 

3.1.4.“боловсролын түвшин” гэж тухайн шатанд эзэмшвэл зохих сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын агуулгын стандартаар тогтоосон мэдлэгийн хэмжээг;

 

 

3.1.5.“сургалтын байгууллага” гэж боловсролын нэг буюу хэд хэдэн түвшний боловсролын агуулгыг хэрэгжүүлдэг хуулийн этгээдийг;

 

 

3.1.6.“албан боловсрол” гэж боловсролын албан ёсны байгууллагаар дамжуулж, суралцагчийн ерөнхий болон мэргэжлийн зохих түвшний боловсрол эзэмших хэрэгцээг хангадаг боловсролын зохион байгуулагдсан үйл ажиллагааг;

 

 

3.1.7.“албан бус боловсрол” гэж боловсролын албан ёсны тогтолцооноос гадуур иргэнд боловсролын үйлчилгээ үзүүлэх зохион байгуулалттай үйл ажиллагааг;

 

 

3.1.8.“багц цаг” гэж дээд болон мэргэжлийн боловсролын агуулгын багтаамжийг хэмжих нэгжийг.

 

 

3.1.9.“хөгжлийн бэрхшээлтэй суралцагч” гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан иргэнийг;

 

/Энэ заалтыг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

3.1.10.“сургалтын орчин” гэж боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд шаардагдах материаллаг нөхцөл болон сурах, сургах харилцааг;

 

/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

3.1.11.“төлөвшил” гэж суралцагчийн хүмүүжил, итгэл үнэмшлийн цогцыг;

 

/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

3.1.12.“сургуулийн нийгмийн ажилтан” гэж суралцагч, эцэг эх болон багшийн харилцаа, тэдний нийгмийн асуудлаар үнэлгээ хийх, ганцаарчилсан болон бүлэгт чиглэсэн мэргэжлийн зөвлөгөө өгөх замаар нийгмийн сөрөг үзэгдлээс хүүхдийг урьдчилан сэргийлэх, тэдний төлөвшил, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг мэргэжилтэнг.

 

/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

3.1.13.“олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль” гэж олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын хөтөлбөрөөр хичээллэдэг сургуулийг;

 

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

3.1.14.“ерөнхий боловсролын лаборатори сургууль” гэж бага, дунд боловсролын судалгаа, арга зүйн туршилтыг зохион байгуулах ерөнхий боловсролын сургуулийг;

 

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

3.1.15.“боловсролын туслах ажилтан” гэж бүх шатны боловсролын сургалтын байгууллагын нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтныг.

 

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

3.1.16.“ашгийн төлөө бус боловсролын сургалтын байгууллага” гэж сургалтын үйл ажиллагаа явуулах үндсэн зорилготой, үйл ажиллагаанаасаа олсон ашгийг /орлогыг/ зөвхөн үндсэн зорилгын дагуу зарцуулдаг, үндсэн хөрөнгө нь хувьцаанд хуваагддаггүй хуулийн этгээдийг;

 

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

3.1.17.“ашгийн төлөө боловсролын сургалтын байгууллага” гэж хувь оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилдаг бөгөөд ашиг олох зорилгоор сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг;

 

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

3.1.18.“сургалтын цөм хөтөлбөр” гэж тухайн шатанд суралцагчийн эзэмших мэдлэг, ур чадвар, төлөвшлийн түвшин, түүнд хүрэх цогц үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулалтыг илэрхийлсэн баримт бичгийг;

 

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

3.1.19.“өдөр өнжүүлэх үйлчилгээ” гэж эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу сургалтын байгууллага иргэнтэй харилцан тохиролцож үйлдсэн гэрээний үндсэн дээр эрүүл, аюулгүй орчинд хүүхдийг асрах, хамгаалах, хөгжлийг дэмжих сургалтаас гадуур үзүүлэх үйлчилгээг;

 

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

3.1.20.“насан туршийн боловсрол” гэж бүх насны иргэд боловсролын албан болон албан бус хэлбэрээр ёс суртахуун, гоо зүй, иргэн, гэр бүл, шинжлэх ухаан, амьдрах ухааны боловсролыг тасралтгүй эзэмших үйл ажиллагааг

 

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх
 

4 дүгээр зүйл.Боловсролын зорилго

4.1.Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино.

Хэвлэх
 

5 дугаар зүйл.Боловсролын үндсэн зарчим

5.1.Боловсролын үндсэн зарчим нь:

 

5.1.1.боловсролыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, төрийн ивээл, зохицуулалт, төр, олон нийтийн хяналтад байлгана;

 

 

5.1.2.Монгол Улсад боловсрол нь хүмүүнлэг, ардчилсан, тасралтгүй, бүх нийтэд хүртээмжтэй байх бөгөөд үндэсний болон хүн төрөлхтөний соёл иргэншлийн үнэт зүйлс, дэвшилт өв уламжлал, шинжлэх ухаанд тулгуурлана;

 

 

5.1.3.боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр, суралцагчийн хэрэгцээ, хувийн болон хөгжлийн онцлогт нийцсэн олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байна;

 

/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 

5.1.4.иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангана;

 

/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 

5.1.5.нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий, гадаад улсын санхүүжилт, зохион байгуулалттайгаар шашны чиглэлээр сургалт, шашны зан үйл, бусад үйл ажиллагаа сургалт зохион байгуулахыг хориглоно;

 

/Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 

5.1.6.өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр боловсролын байгууллагад адил тэгш хандана.

 

Хэвлэх
 

6 дугаар зүйл.Иргэний сурч боловсрох үндсэн эрх, үүрэг

6.1.Монгол Улсын иргэн бүх шатны боловсролыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу төлбөргүй буюу төлбөртэйгээр сурч эзэмших, ажил эрхлэхийн зэрэгцээ суралцах эрхтэй.

 

6.2.Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно.

 

 

6.3.Монгол Улсын иргэн суурь боловсрол заавал эзэмших үүрэгтэй.

 

 

6.4.Иргэн тодорхой хугацаанд мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдах, бие даан суралцах замаар боловсрол, мэргэшлийн ур чадвараа байнга дээшлүүлж байх үүрэгтэй.

 

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх
 

7 дугаар зүйл.Боловсролын тогтолцоо

7.1.Монгол Улсад боловсролын тогтолцоо нь албан ба албан бус боловсролын нэгдэл байх бөгөөд сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол, дээд боловсролоос бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 

7.2.Албан боловсролын агуулга, стандартыг хуульд заасан журмын дагуу тогтооно. Албан бус боловсролын агуулга чөлөөтэй байна.

 

Хэвлэх
 

8 дугаар зүйл.Боловсрол эзэмших арга, хэлбэр

8.1.Иргэн нь боловсролыг албан болон албан бус сургалтаар эзэмшиж болно.

/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

8.2.Тодорхой хугацааны боловсролыг нөхөх, бие даан эзэмших зорилгоор бага, дунд боловсролыг албан бус сургалтын дүйцсэн хөтөлбөрөөр олгож болох бөгөөд уг хөтөлбөрийн агуулга, сургалт явуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх
 

9 дүгээр зүйл.Боловсролын баримт бичиг

9.1.Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн.

 

9.2.Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх, диплом/-ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

 

 

9.3.Ерөнхий боловсролын сургууль, албан бус боловсролын төв нь сургалтын баримт бичиг болох сурагчийн хувийн хэрэг, ангийн журналыг хөтөлнө.

 

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

9.4.Сургалтын баримт бичгийн загвар, түүнийг хөтлөх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

 

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

9.5.Гадаад улсын боловсролын баримт бичгийг Монгол Улсын боловсролын баримт бичигтэй дүйцүүлэх, багц цаг харилцан тооцох асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ

 

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх
 

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Боловсролын хөтөлбөр, агуулга, стандарт

/Энэ бүлгийн гарчигт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10 дугаар зүйл.Боловсролын хөтөлбөр, агуулга

/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

10.1.Боловсролын агуулга нь суралцагчийн нас, бие, сэтгэхүйн онцлог, авьяас, сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, үндэсний өв, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.

 

 

10.2.Тухайн шатны боловсролын агуулгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хөтөлбөрөөр зохион байгуулна.

 

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

10.3.Бүх шатны боловсролын хөтөлбөрт монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний төлөвшил, хөгжил, гэр бүл, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл, суралцагчийн гүйцэтгэх сайн дурын үйл ажиллагааны төрөл, агуулгыг заавал тусгаж, музей, номын сан, кино зэрэг соёл, урлаг, спортын байгууллагын боломжийг ашиглахаар зохион байгуулна

 

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх
 

11 дүгээр зүйл.Боловсролын агуулгын түвшин, стандарт

11.1.Боловсролын агуулгыг түвшингээр нь сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол, дээд гэж ангилна. Боловсролын агуулгыг Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасны дагуу тус тус тодорхойлж, тогтооно.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуул