Аймгийн Засаг даргын ивээл дор Аймгийн ахмад багш нарын холбоо, Аймгийн БСУГ хамтран ахмад багш нарын чуулганыг 2019 оны 3 сарын 20-нп Соёмбо танхимд зохион байгууллаа. Чуулганд Монгол улсын гавьяат багш нар, ахмад багш нар сургуулийн захиралууд оролцлоо.

Чуулганыг нээж Аймгийн Засаг дарга Л.Ганболд үг хэлэхдээ: “Ахмад багш нарынхаа хөдөлмөр үйлсийг хүндэлж байна. Та бүхэнийг дэмжин хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн бол БСУГ-ын дэд дарга Отгон-Эрдэнэ “ Ахмад багш нарын амжилт ололт та бүхний хөдөлмөрийг төр засаг өндөрөөр үнэлж байна. Та бүхний их үйлс өнөөдрийн энэ нийгмийг бүтээж байна. Ахмад залуу багшийн залгамж холбоог сайжруулж хамтарч ажиллахыг уриаллаа.

Үүний дараа сургуулиуд ахмад багш нартаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа явагдлаа.

Description: H:\54279131_2213416642052065_2757589378803957760_n.jpg  

Аймгийн Боловсрол соёл урлагийн газраас Ахмад багш нарынхаа тэргүүн туршлага, арга зүйгээр “Өвлөх эрдэм” ном бүтээж нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж аймгийн удирдлагууд болон гавьяат багш нартаа номын дээжийг өргөн барилаа. Үдийн зоогийн үеэр Аймгийн Засаг даргын гарын бэлгийг 103 ахмад багшид НХБ-ын дарга Ж.Ганболд, БСУГ-ын дэд дарга Ш.Отгон-Эрдэнэ, Ахмад багш нарын  холбооны дарга Ш.Баатарчулуун нар гардуулан өглөө.