Аймгийн ЗДТГ, БСУГ-с санаачлан Аймгийн ХДТ-т ур чадварын түвшин тогтоох шалгалтыг 2019 оны 03 сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү шалгалтыг Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн сургуулийн Захирал Г.Ганцэцэг /хөгжим судлаач, төгөлдөр хуурч, доктор/, Театрийн урлагийн сургуулийн жүжиглэх, найруулах урлагийн тэнхэмийн эрхлэгч М.Ариунжолоо, Бүжгийн урлагийн сургуулийн тэнхэмийн эрхлэгч С.Гэрэлтуяа, Хөгжмийн урлагийн сургуулийн уран сайхны удирдагч, хөгжмийн зохиолч Д.Ариунболд нар ажиллаа.

Хөндлөнгийн хянагчаар БСУГ-ын мэргэжилтэн Х.Баасансүрэн бүрэлдхүүнд нь орж ажиллаа.

Шалгалтын комисс шалгалтын мэдээ тайланг Аймгийн Засаг дарга Л.Ганболд болон БСУГ-т танилцуулж тодорхой асуудлууд дээр санал солилцож, цаашид соёл урлагийн салбарын хүний нөөцийг чадавхижуулахад хамтран ажиллахаар боллоо.