"Эх хэл бидний бахархал" үндэсний бичиг үсгийн YII наадмыг Хөвсгөл аймгийн БСУГ, МУГБагш Д.Батсуурийн нэрэмжит Титэм ерөнхий боловсролын сургууль хамтран амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. 
Уг наадмыг анх 2013 онд Н.Баатар-Очир дарга санаачлан МУГБагш Д.Батсуурь, Хөдөлмөрийн баатар, МУГБагш Т.Дашцэдэн нарын нэрэмжит багийн олимпиад зохион байгуулж, Я.Дашзэвэг дарга өргөжүүлэн хөгжүүлж, өнөө жил амжилттай зохион байгуулж, 7 төрлийн арга хэмжээ, үйл ажиллагаагаар 60 гаруй шагнал, байрыг тодруулан байгууллага, хамт олон, багш сурагчид, иргэдийг шагнаж урамшууллаа.

Урилгаар:
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан
Төрийн хэлний салбар зөвлөлийн дарга, Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд
"Хүмүүн бичиг" сонины эрхлэгч Б.Элбэгзаяа
Төрийн хэлний зөвлөлийн гишүүн, зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд
Төрийн хэлний зөвлөлийн гишүүн, МУИС-ийн ШУС-ийн багш Ч.Баттулга
"Бичиг соёл" төвийн тэргүүн, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн уран бичлэгийн багш, СТА Д.Ганбаатар
ХИДС-ийн уран бичлэгийн багш Э.Анхбаяр
Хөвсгөл аймгийн монгол хэл, бичгийн ахмад багш нар оролцсон билээ. Эх хэлний зөвлөгөөн, бусад сорилго уралдаанд идэвхтэй оролцсон багш, сурагчид, иргэд, байгууллага, хамт олон, иргэдэд БСУГ-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлье᠋!