БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ 2018
БСУГ-аас 2018-2019 оны шинэ хичээлийн жилийн зорилгыг “Удирдахуйн онолд суурилсан менежментийг хэрэгжүүлж, багш, суралцагчдын Үйлдэн хөгжих чадварыг үндэсний болон олон улсын түвшинд хүргэх шинэ“АЛХАМ”-уудыг хийнэ” гэж тодорхойллоо.
“Багшийн хөгжилд – Суралцагч бүрийн сурлагын чанар” сэдэвт Багш нарын бага хурал өнөөдөр боллоо. Хуралдаанд аймгийн Засаг дарга Л.Ганболд , БСУГ-ын газрын дарга Я.Дашзэвэг болон гавьяат багш нар оролцож үг хэллээ. Бага хуралд 24 сумын нийт 320 гаран багш нар оролцов.