2018-2019 оны хичээлийн жилд Чандмань-Өндөр сумын  хүүхдийн цэцэрлэгийн “Хэрэмхэн” бүлгийн багш Б.Баттогтох "Ардын өв соёл" дугуйлангийн хүрээнд Монгол ардын аман тоглоом "ДЭМБЭЭ"-г заан сургаж байна. Дэмбээ нь монголчуудын дунд өргөн дэлгэрсэн,  сонин янзын,  аялгуут тоглоом юм. Бага насны хүүхдүүдэд хөгжмийн хэмнэл, дуу, гарын хуруу, том жижиг булчингийн  хөгжлийг дэмжсэн  ач тустай тоглоомуудын нэгээр дэмбээг тодруулан   дурдаж болно.  Аялгуулаад агшин зуурд тоог таамаглана гэдэг амаргүй. Дэмбээнд  авхаалж самбаа,  хурц хараа , сэтгэлгээний хурд,  дараагийн үйл рүү хурдан шилжих уян хатан чанар, тооцоолон бодох, эсрэг тоглогчийнхоо сэтгэл зүйг мэдрэх  зэрэг  олон чадварыг зэрэг  шаардаж байдаг. Дэмбээ тоглож сурснаар бага насны хүүхэд  олон чиглэлээр хөгждөг байна. Хэл яриа, тоо тоолол, зан чанар, харилцаа, дуу хөгжим  зэрэг СӨБ-ын цөм хөтөлбөрийн суралцахуйн  бүх чиглэлүүд  энэ тоглоомонд зэрэг багтсан байдаг. Иймээс ардынхаа өв соёлыг үр хойчдоо уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор  энэхүү ажлыг эхлүүлэн амжилттай ажиллаж байна. Цаашид "Дэмбээ" –г  бага насны хүүхдүүдэд хялбар аргаар зааж сургах  арга зүйн боловсруулалтыг хийж аймгийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэх болно.