Аймгийн ИТХ-ын дэмжлэгтэйгээр Хөдөө аж ахуйн их сургууль, Боловсрол, соёл, урлагийн газар, Өвөр Монголын Багшийн их сургуультай хамтран зохион байгуулсан монгол бичгийн богино хугацааны сургалт, туршлага солилцох аялалд монгол хэлний багш нар, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын төлөөллөөс бүрдсэн баг амжилттай оролцлоо. 


Аялалын багийн хамт олон Өвөр Монголын Багшийн их сургууль, Өвөр Монголын Багшийн их сургуулийн харьяа дунд сургууль, Эрээн хотын Монгол үндэстний бага, дунд сургууль, Хөх хотын Монгол үндэстний цэцэрлэг гэх мэт албан байгууллагуудаар зочилж, багш нарын монгол бичиг заах арга, монгол хэл, ахуй соёлоо өвлүүлж буй туршлагаас суралцан, Үндэсний болон шинжлэх ухааны музей үзэж сонирхон хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.