БСУГ –аас зохион байгуулж буй бага боловсролын багш сурагчдын хүрээнд “Хандлага-Дадал-Төлөвшил “ мини  фестиваль -2019  2 дахь жилдээ  2, 3, 4-р ангийн нийт сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдлаа. Үүнд:  Дүрслэх урлаг, STEM  боловсрол, Дуу хөгжим, Биеийн тамир хичээлийн суралцахуйн зорилт мэдлэг чадварыг дэмжсэн ээлжит хичээлээр олгогдох   чадвар дадлыг  цөм хөтөлбөрийн үнэлгээний хэлбэрүүдийг ашиглан  үзэсгэлэн болон тайлагнах хэлбэрээр арга туршлагаа түгээж, арвин их ололт амжилтаа солилцсон, эцэг эх хүүхдээрээ, багш хөдөлмөрөөрөө, сургууль ололт, амжилтаараа бахархсан  зөв хандлага, хүүхдийн хөгжлийг дэмжсэн чадвар, дадлаа аймгийн түвшинд илэрхийлсэн үйл ажиллагаа байлаа. Тус үйл ажиллагаа нь Биеийн тамир судлагдахуун 2-р ангийн сурагчдын хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх завсарлагааны  гимнастик, дуу хөгжим судлагдахуунаар  4-р ангийн сурагчдын бишгүүр хөгжим, хоолой салгаж дуулах цогц үзүүлбэрийн тайланчлал дүрслэх урлаг,технологи хичээлээр  3-р ангийн сурагчдын зургийн дэвтрийн үзэсгэлэн  хэлбэрээр чиглэл бүрээр анги нийтээрээ оролцож байгаа нь хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн  төдийгүй эдгээр  хичээлээр маш олон талын зөв дадал, хэвшилтэй болдог  гэдгийг олон талаас нь харуулж байлаа.