1-р ангийн сурагчдын унших чадварыг дэмжих анги хамт олноор нь жигд уншуулж сургах арга зүйн чиглэлтэй АЯН

Хамрагдвал зохих  2978 сурагчаас үнэлгээнд хамрагдсан 2909 сурагч хамрагдсан байна

Сайн сурагч анги хамт олон 60 -аас дээш уншсан анги хамт олон 5-аар нэмэгдсэн байна. 2018 онд дундаж унших хурд 43,19 байсан бол энэ удаа 48,06 байна. 10-аас доош шг уншдаг 93 хүүхэд байсан бол энэ удаа 12 -оос доош үг уншдаг 36 сурагч байна.35 -аас дээш үг уншсан 26 анги хамт олон байсан бол энэ хичээлийн жилд 95 бүлгээс 83 бүлэг 35 -аас ДЭЭШ үг уншсан байна. 30-аас доош үг уншдаг 4 бүлэг байна. Бусад бүх бүлэг 30-аас дээш үг уншжээ.

50 -аас дээш үг уншсан 7 бүлэг байсан бол өнөөдөр 40 бүлэг  50 дээш үг анги хамт олноороо уншсан байна     

Уг үйл ажиллагааны зорилго нь :

Хүүхдийг амжилттай суралцахад гол нөлөө үзүүлэх унших арга барилыг хөгжүүлэн хүүхэд бүр амжилттай сурах сайн эхлэлийг бий болгох

Зохион байгуулалтын хувьд “ Сайн уншигч - Сайн сурагч ” Аян зохион байгуулахдаа аргачлалын дагуу эрчимт уншлага зохион байгуулах, хамгийн сул уншдаг сурагчийг дэмжих аргачлалтай  ба энэ нь    хамгийн бага уншдаг сурагчийн интервалаар  болон ангийн дундажаар тооцсон. Өөрөөр хэлбэл. Хамгийн бага уншдаг хүүхэд ангийн 20 % нь  30-аас доошгүй үг уншдаг  байхад ангийн дундаж мөн 30-аас доошгүй байх ёстой байна.

 Үзэл баримтлал:

·         Хэнийг ч орхигдуулахгүй байх, анги нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан байх нь эрхэм

·         Зөвхөн өгсөн аргачлалаар хүүхдээ уншуулах заавар өгч болно.

Итгэл үнэмшил, өөртөө итгэх итгэл хүсэл эрмэлзлийг байнга дэмжиж хичээлдээ дуртай байх ангидаа ирэх тэмүүллийг дэмжиж байх нь маш чухал гэсэн чиглэлээр удирдсан байна.