ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан Аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газраас улсын шилдэг илтгэлийн уралдаан болон төрөлжсөн хичээлийн олимпиадын III даваанд амжилт гаргасан багш, сурагчдыг мөнгөн шагналаар шагнаж урамшуулан хүндэтгэл үзүүллээ. Энэ хичээлийн жилийн улсын төрөлжсөн хичээлийн олимпиадад манай аймгийн багш, сурагчид нар амжилт дүүрэн оролцож АЛТ-4, МӨНГӨ-2, ХҮРЭЛ-5, НИЙТ 11 медаль хүртжээ. Улсын шилдэг илтгэлийн уралдаанд Далай ван сургуулийн багш Р.Цэрэн-Очир "Сурах бичгийн сонголт ба агуулгын тохирцын судалгаа" сэдвээр оролцож Тэргүүн байр эзэлсэн.
Шагнагдсан багш нар:
1.”Эрдмийн далай” цогцолбор сургуулийн газарзүйн багш А.Сансартуяа- 1000.000 төгрөг
2.”Эрдмийн далай” цогцолбор сургуулийн сэтгэх чадварын Б.Болормаа багштай баг 1000.000 төгрөг
3.Түнэл ЕБС-ийн М.Ганболд 800.000төгрөг
4.”Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн математикийн багш Б.Зоригтбаатар 500.000 төгрөг
5.”Далай ван” сургуулийн биологийн багш Р.Цэрэн-Очир 500.000 төгрөг
Шагнагдсан сурагчид:
1.”Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч М.Түвшинжаргал 500.000 төгрөг
2.”Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 12-р ангийн Б.Батзориг, Б.Базардорж нар 500.000 төгрөг
3.”Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 12-р ангийн Г.Нямлхагва 500.000 төгрөг
4.”Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 10-р ангийн сурагч Б.Батсамбуу 300.000 төгрөг
5.”Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Г.Энхжин 200.000 төгрөг
6.”Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 9-р ангийн сурагч Г.Улсболд 200.000 төгрөг
7.”Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч О.Билэгсайхан 200.000 төгрөг
8 .”Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Б.Мөнхзул 200.000 төгрөг