Соёл урлагийн ажилтны баяр

Жил бүрийн 9 сарын 2 дахь долоо хоногийг Монгол улсын хэмжээнд Соёл урлагийн ажилтны баярыг тэмдэглэдэг билээ. Энэхүү 25 дахь жилийн баярыг Хөвсгөл аймгийн соёл урлагийн байгууллагууд 9 сарын 13-нд хамтарч Спортын 3-н төрлийн тэмцээн, баярын хурал, хэлэлцүүлэг, ардын авьяастнуудынхаа тоглолтыг үзэж, өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.Волейболын тэмцээнд 1-р байрыг Шишгэд бүсийн соёлын төвийн хамт олон, 2-р байрыг Тэс бүсийн соёлын төвийн хамт олон, 3-р байрыг Хөгжимт драммын тетарын хамт олон хүртлээ. Дартсын тэмцээнд Их-Уул сумын соёлын төвийн эрхлэгч Бат-Эрдэнэ түрүүлсэн бол, Ширээний теннисний тэмцээнд Хөгжимт драммын театрын дуучин Зоригоо түрүүллээ.Энэхүү баярын үйл ажиллагаанд Аймгийн НБХ, БСУГ, ХДТ, ННС, Музей, 23 сумын соёлын төв, Зураач урчуудын холбоо, Хилийн цэргийн 0257-р ангийн соёлын төв, ЕБС-ийн номын сангийн төлөөлөл, ЕБС-ийн дуу хөгжмийн багш нарын төлөөлөл,Авьяас 8-р сургуулийн багш нар, Хэвлэл мэдээллийн салбарынхан гээд өргөн бүрэлдхүүнтэй баяраа тэмдэглэн Хийсэн ажлаа дүгнэж, хийх ажлаа хэлэлцэн амжилт бүтээлээ үнэлүүлж, төр засаг, аймгийн шагналуудаар урлаг соёлын эрхэм хүмүүсээ шагнаж урамшууллаа.