Аймгийн Засаг дарга Л.Ганболд 2018 оноос эхлэн ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш тус бүрийг 500000 төгрөгөөр шагнаж урамшуулж байхаар шийдвэрлэсэн.

Өнөө жилийн ЭЕШ-д Хөвсгөл аймгаас 710 шалгуулагч  оролцож,  “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн сурагч Ө.Гэрэлт-Учрал, “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн сурагч О.Билэгсайхан нар 800 оноо авсан бөгөөд математикийн хичээлээр улсын хэмжээнд 100 оноо авсан 5 сурагч байсны нэг нь Ө.Гэрэлт-Учрал юм.

800 оноо авсан эдгээр сурагчид болон бэлтгэсэн багш нарт аймгийн Засаг дарга Л.Ганболд талархал илэрхийлэн тус бүр 500,000 мянган төгрөгийн урамшуулал олголоо.  

21 аймаг, 9 дүүргийн мянга мянган багш, сурагчидтай өрсөлдөн өмнө жилийн дундаж оноогоо ахиулан, амжилттай оролцсон нийт багш, сурагчдадаа Хөвсгөл аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.