Хөвсгөл аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газар, Хөвсгөл аймгийн Зураач, Урчуудын холбоотой  хамтран “Унаган нутаг-Уран бийр” хээрийн дадлага сургалтыг 2019 оны 09 сарын 07-аас 10-ны  хооронд  анх удаа дүрслэх урлагийн  багш нарт  зохион байгууллаа. Сургалт нь байгалийн бодит орчинд  этюд, таталбарыг  багш бүр  өөрийн бодол зохиомжоор дүрслэн зурж, өдөр  бүр үзэсгэлэн гаргаж, бүтээл бүрд анализ дүгнэлтээ ярилцсан мөн мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллалаа. Энэхүү сургалтаар багш бүр 6-10 этюд дүрслэн зурж, багш бүрийн ур чадварт ахиц гарсан үр дүнтэй сургалт боллоо.

Сургалтын  үзэсгэлэнг 10 сарын 4-нд ЗДТГ-ын Соёмбо танхимд  гаргана.