Хөвсгөл аймгийн БСУГ-аас  “Цахим боловсрол”, “Эх хэл бичиг” хөтөлбөрийн хүрээнд 12 дугаар ангийн сурагчдад Монгол, хэл бичгийн онлайн хичээл зааж эхэллээ.

2019 оны 10 сарын 24-нд “Монгол хэл, бичгийн шалгалтад бэлтгэх арга зүй, зөвлөмж” онлайн хичээлд  Хөвсгөл аймгийн 22 сум, 1 тосгоны 31 сургуулийн  12 дугаар ангийн 1250 сурагч /88,3 %/, мэргэжлийн 86 багш,  АУБ 42, эцэг эхийн төлөөлөл 35  хамрагдлаа.

Онлайн хичээлийг БСУГ-ын монгол хэл, уран зохиолын судлагдахуун хариуцсан мэргэжилтэн О.Оюунтунгалаг, Улсын тэргүүний, үндэсний лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн багш Г.Өнөрсайхан нар МХБШ-д бэлтгэх арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Хөвсгөл аймгаас  2019 оны ЭЕШ-д оролцсон шалгуулагчид монгол хэл судлагдахуунаар 523,1 хэмжээст онооны дундажтайгаар улсад 9 дүгээр байрт жагсаж, өмнөх жилийн оноог 22-оор ахиж, 8 байраар урагшилсан. Мөн бүх нийтийн МХБШ-д 527 хэмжээст онооны дундажтайгаар шалгагдсан амжилттайгаар энэ хичээлийг жилийн ЭЕШ-ын бэлтгэлийг эрчимтэйгээр эхлүүлж байна.

Цаашид сард нэг удаа онлайн хичээлийг зохион байгуулах бөгөөд ЭЕШ-д бэлтгэж буй сурагчдын онолын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, багш нарын  арга зүйг дээшлүүлэхэд чиглэсэн сэдэв, агуулгаар ЭЕШ-д шавь нараа амжилттай бэлтгэж  оролцдог, туршлагатай багш нарын “Зөвлөн туслах, арга зүй, үнэлгээний” баг,  бүрэлдэхүүн заана. Үүнд: Далайван-Т.Баярсайхан,  Эрдмийн далай - Г.Өнөрсайхан, Мөрөн Гурван-Эрдэнэ - Б.Мандалтуяа, Ирээдүй XXI зуун – Ө.Хишигжаргал, Б.Чинзориг, Дэлгэрмөрөн-О.Цэцэнчимэг, Титэм-Н.Номинтуяа нар энэ хичээлийн жилийн ЭЕШ-ын онлайн хичээлийг хамтран, хуваарийн дагуу хичээллэнэ.

Багш, сурагчдадаа ЭЕШ-д нь амжилт хүсье︕