2019 оны 11 сарын 04-05-ны өдрүүдэд Боловсрол, соёл, урлагийн газраас нийт судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүд, Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сургалтын менежерүүдэд “Үнэлгээний арга зүй” сургалтыг зохион байгууллаа.

Сургалт нь мэргэжилтнүүд болон сургалтын менежерүүдийг үнэлгээний даалгавар боловсруулах, даалгаварт  хэрхэн анализ хийх арга зүйд суралцуулах зорилгын хүрээнд боловсролын үнэлгээний чиг хандлага, боловсролын үнэлгээ, түүний төрөл, хэлбэр, хэрэглээ, боловсролын чанарын судалгааны статистик тайлангийн программ танилцуулга, блюпринт боловсруулах, битүү, задгай хэлбэрийн даалгавар боловсруулах, тест, даалгаврын тохирц, найдвартай байдал, даалгаврын хариултын мэдээлэлд шинжилгээ хийх, мэдээллийн сан үүсгэх, шинжилгээ хийх гэсэн агуулгаар явагдлаа.

Сургалтын үеэр сургалтын хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнг үнэлэн суралцагчийн мэдлэг чадварын түвшинг тогтоох, сурлагын амжилтад нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах, сургалтын чанарыг нэмэгдүүлэх зорилгоор, үнэлгээ арга зүйн багийг БСУГ-ын даргын тушаалаар байгууллаа