Хөвсгөл аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газраас ЕБС-ийн сурагчдын дунд зохион бүтээх авьяас сонирхол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох, гоо зүй, ёс суртахууны болон хувь хүний төлөвшлийг хангах зорилгоор “Үнсгэлжин-2020” наадмыг  амжилттай зохион байгууллаа. Оролцогчид үндэсний болон гоёлын, өдөр тутмын, уран сэтгэмжийн хувцасны загвар гэсэн 4 төрлөөр өрсөлдөв. Тус наадамд  12 сургуулийн 65 загвар зохион бүтээгч, 215 загвар өмсөгчид оролцсон нь өргөн хүрээтэй, чанар хүртээмжтэй наадам болсноороо онцлог боллоо .Үнсгэлжин 2020 наадамд шавь нараа бэлтгэн оролцсон багш нар, дэмжин ажилласан эцэг эхчүүд, авьяас чадвараа сорьсон сурагчид та бүхэндээ талархал илэрхийлж, амжилт хүсье.

Хөвсгөл аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газар