“Монголын сайхан бичигтэн” улсын 23 дугаар уралдаанд Хөвсгөл аймгийн багш, сурагчид амжилттай оролцлоо. Зохион байгуулсан "Хүмүүн бичиг" сонины хамт олон, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, жил бүр ивээн тэтгэн оролцдог УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танд талархал илэрхийлье! . . . БСШУСЯ-ны үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч: • Hөвсгөл аймгийн БСУГ-ын монгол хэл, бичиг, уран зохиолын судлагдахуун хариуцсан мэргэжилтэн О.Оюунтунгалаг БСШУСЯ-ны жуух бичиг: • Хөвсгөл аймгийн мөрөн сумын, МУСГЗ Ж.Бадраагийн нэрэмжит, улсын тэргүүний Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн монгол хэл, бичгийн багш Д.Уранбилэг • Хөвсгөл аймгийн мөрөн сумын, СУГБагш Д.Батсуурийн нэрэмжит, ерөнхий боловсролын “Титэм” сургуулийн монгол хэл, бичгийн багш М.Мөнхжаргал 1. 12 дугаар ангийн сурагчдын ангилал: • Тэргүүн байр-Хөвсгөл аймгийн мөрөн сумын ерөнхий боловсролын “Авьяас” сургуулийн 12а ангийн сурагч Н.Батчимэг /МУИС-д 4 жил ЗГ-ын 100% тэтгэлгээр суралцах эрхийн бичиг/ 2. Мэргэжлийн багш нарын ангилал: • Тэргүүн байр-Хөвсгөл аймгийн мөрөн сумын ерөнхий боловсролын“Авьяас” сургуулийн монгол хэл, бичгийн багш Б.Отгонтуяа • Гутгаар байр-Хөвсгөл аймгийн мөрөн сумын ерөнхий боловсролын “Сод-эрдэм” сургуулийн монгол хэл, бичгийн багш Б.Алимаа 3. Бичвэрийн бус бүтээлийн ангилал: • Тэргүүн байр-Хөвсгөл аймгийн Жаргалант сумын уугуул, монгол хэл бичгийн ахмад багш Д.Сайнтогтох • Дэд байр-Хөвсгөл аймгийн мөрөн сумын, лаборатори, ерөнхий боловсролын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 9г ангийн сурагч Н.Нямчимэг • Гутгаар байр-Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, бичгийн багш Б.Долгормаа 4. Сурагчдын ангилал: • Тэргүүн байр- Хөвсгөл аймгийн мөрөн сумын, лаборатори, ерөнхий боловсролын “эрдмийн далай” цогцолбор сургуулийн 9в ангийн сурагч б.амарзаяа • Тусгай байр-Хөвсгөл аймгийн мөрөн сумын, МУГБагш Д.Батсуурийн нэрэмжит, ерөнхий боловсролын “Титэм” сургуулийн 9б ангийн сурагч Э.Номин 5. Анги нийтийн ангилал: • Дэд байр-хөвсгөл аймгийн мөрөн сумын, мусгз ж.бадраагийн нэрэмжит, улсын тэргүүний дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 11д анги хамт олон /34 сурагч, бэлтгэсэн багш Б.Сүлдбаяр/ • Гутгаар байр- Хөвсгөл аймгийн мөрөн сумын, лаборатори, ерөнхий боловсролын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 8д ангийн хамт олон /34 сурагч, бэлтгэсэн багш Б.Анхбаяр/ • УИХ-ын дэд дарга Л.Энх-амгалангийн нэрэмжит шагнал- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сод-эрдэм сургуулийн 9б анги /23 сурагч, бэлтгэсэн багш О.Болормаа/ Хөвсгөл аймгийн Тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн 10а анги /бэлтгэсэн багш С.Болормаа/ • Ахмад дипломатч Г.Луузангийн нэрэмжит шагнал- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын, лаборатори, ерөнхий боловсролын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 8в ангийн хамт олон /35 сурагч, бэлтгэсэн багш Н.Батцэцэг/ • СТА Р.Анхнямын нэрэмжит шагнал- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын, МУГБагш Д.Батсуурийн нэрэмжит, ерөнхий боловсролын “Титэм” сургуулийн 10а ангийн хамт олон /29 сурагч, бэлтгэсэн багш Н.Номинтуяа/ Багш, сурагчдадаа баяр хүргэе! “Монголын сайхан бичигтэн” улсын 23 дугаар уралдаанд Хөвсгөл аймгийн 3600 гаруй багш, сурагч, иргэд оролцсоноороо онцлог байлаа. Монгол бичгээр хэвлэгддэг цор ганц хэвлэл “Хүмүүн бичиг” сонины захиалгаар хөвсгөл аймаг сүүлийн 3 жил улсад тэргүүлж байна. Мөн хөвсгөл аймгийн “Эх хэл, бичиг” хөтөлбөрийн хэрэгжилт, монгол хэл бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа, үр дүн, амжилтыг үндэслэн Хөвсгөл аймгийг МУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс “Үндэсний бичгээ дээдлэн дэлгэрүүлэгч аймаг” –аар батламжилсныг дуулгахал таатай байна.