Аймгийн БСУГ, ДЗОУБ хамтран Сод-Эрдэм сургуулийн 2-12-р анги, Гурван-Эрдэнэ сургуулийн 6-12-р ангийн нийт 1450 сурагчдад "Малч ухаан" сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтаар сурагчдад мал аж ахуйн онцлог, ашиг шим, нүүдлийн соёлын өвөрмөц ахуй, байгаль дэлхийтэйгээ дасан зохицох чадвар, малч ухааныг өвлүүлэхэд чиглэгдсэн бөгөөд сургалтыг Аймгийн Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Нямдорж " Хөвсгөл аймгийн малын үйлдвэр угсаа, ашиг шим" сэдвээр, Музейн эрдэм шинжилгээний ажилтан Одмаа "Цаа буга" боловсролын хөтөлбөр, БСУГ-с 2017 онд МҮОНТВ бүтээл "Хорьдол сарьдагийн нүүдэл" баримтат киног сурагчдад үзүүллээ. Энэхүү сургалтын үеэр 140 сурагчдын мэдлэг чадварыг сорин хичээлийн хэрэглэгдхүүн гардуулан өглөө.