Аймгийн БСУГ-с "Нэг сурагч-Нэг ном-2" аянг 2017-2018 оны 6 сарын 5 хүртэл ЕБС-ийн 1-12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан билээ. Энэхүү аяны хүрээнд Хөвсгөл аймгийн 33 сургуулийн номын санч, 23 соёлын төвийн номын санч нар хамтран Хөвсгөл аймагт анх удаа "Хоймор нутаг" хэмээх Хөвсгөл аймгийн 23 сум, нэг тосгоны товч түүх, үзэсгэлэнт газрын танилцуулга, зураг бүхий номыг бүтээлээ. Энэхүү номыг бүтээхэд дэмжлэг үзүүлсэн Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Р.Жаргалсайхан, Мөрөн сумын ИТХ-ын дарга Б.Нямдаваа нартаа Чин сэтгэлийн халуун мэндийг хүргэж, Хөвсгөл аймгийн нийт багш, сурагчид, номын санчдынхаа нэрийн өмнөөс баярлаж талархснаа илэрхийлье. Түүхээ мэдэх, өв соёлоо сурталчилах, байгаль дэлхийгээ хайрлах нь хүн бүрийн нандин үүрэг юм. Энэхүү үүргийг нэр төртэй биелүүлсэн Хөвсгөл аймгийнхаа нийт номын санч нартаа Аймгийн БСУГ-ын хамт олон болон нийт багш сурагчдынхаа нэрийн өмнөөс ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.