МЭНДЧИЛГЭЭ

 

Монголын багш нарын 52 дахь өдрийг тохиолдуулан Хоймор нутгийн соёл, боловсрол, гэргээрлийн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж, “Багш” хэмээх эрхэм хүндтэй нэрийг өндөрт өргөн, хариуцлагатай, нэр төртэйгээр биелүүлж, зүтгэж ирсэн үе үеийн эрдэмтэн багш  нартаа баярын мэнд дэвшүүлье!

Багш бид улс орныхоо ирээдүйг удирдан хөгжүүлэх хүүхэд залуусыг сурган, хүмүүжүүлэх эрхэм хүндтэй албыг гүйцэтгэдгийн хувьд “Хариуцлага, хандлага, харилцаа, ёсзүй”-ээрээ үлгэр дуурайл үзүүлэх нийгмийн гол хөдөлгөгч, манлайлагчид нь билээ.

Хөвсгөл нутгийнхаа ирээдүйн хөгжил дэвшлийн төлөө хийж буй та бүхний ажил үйлсэд тань амжилт, амьдралд тань аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе!

 

Багш дор мөргүмү!

ХӨВСГӨЛ АЙМГИЙН БСУГ