"Сүегэр 2020" уран бичлэгийн цахим уралдаан, үзэсгэлэн

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийн дагуу жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН ӨДӨР”-ийг тохиолдуулан, Хөвсгөл аймгийн БСУГ, "Титэм" ЕБС хамтран, Монгол бичгээ чадварлаг эзэмшсэн багш сурагчид, иргэдийн бичлэгийн дадал, туршилга, авьяас, ур чадварыг нийтэд сурталчлах, монгол хэл бичиг, өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд зорилгоор  "СҮЕГЭР-2020" уран бичлэгийн уралдааныг зохион байгууллаа. Өнөө жилийн уралдаанд:

А. Мэргэжлийн багш нар: “Үндэсний бичиг, соёлоо дэлгэрүүлэхэд багш миний үүрэг, оролцоо” сэдвээр зохион найруулж, монгол бичгээр хичээнгүй бичих,

Б. Уран бичлэг сонирхогчид: Хөвсгөл аймгийн зохиолчдын шүлэг, найргаас сонгон, бийрийн бичлэгээр уран бичиж,

В. Насанд хүрэгчид: Ардын билиг зүйч Ж.Бадраа гуайн шүлэг найргаас сонгон, А4, А3 хэмжээтэй цаас дээр үзгээр болон бийрээр хичээнгүй бичих,

Г. Сурагчид: Хөвсгөл аймгийн зохиолчдын зохиол бүтээл, шүлэг найргаас сонгон, А4, А3 хэмжээтэй цаас дээр үзгээр хичээнгүй бичиж өрсөлдсөн бөгөөд өнөө жилийн уралдаанд нийт Улаанбаатарт хот, Булган, Архангай зэрэг аймгуудаас идэвхтэй оролцож, 500 гаруй багш, сурагчид, сонирхогчдын бүтээлийн зургийг  хүлээн авч, уншиж дүгнэлээ.

Уралдаанд идэвхтэй оролцсон нийт оролцогчдодоо талархал илэрхийлье.

УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Холбоос

Хандалтын үзүүлэлт

Өнөөдөр 5

Энэ сард 10659

Нийт 1141757