Орос хэл, соёлын өдөр болов

ОХУ-ын Элчин Сайдын Яам, ОХУ-ын Холбооны #Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Хөвсгөл аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газар, ГХГС-тай “Ирээдүй XXI зуун” сургууль хамтран 2020 оны 10-р сарын 08-нд зохион байгуулсан Орос хэл, соёлын өдрийн хүрээнд Орос хэлний багш нарын сонгон шалгаруулалтад Хөвсгөл, Архангай, Завхан аймгуудын 15 багш оролцсоноос:
- Хөвсгөл аймгийн “Ирээдүй XXI зуун” сургуулийн багш Д.Одончимэг
- Мөрөн Гурван эрдэнэ сургуулийн багш Л.Нарангэрэл
- ГХГС-тай Ханх сумын ЕБС-ийн багш Д.Маралгоо
- Эрдмийн далай ЦС-ийн багш Ө.Хишигжаргал
- Дэлгэрмөрөн ЦС-ийн багш Б.Мөнхсайхан
- Архангай аймгийн багш Б.Батсүх нар амжилттай оролцож ОХУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичгээр шагнууллаа.
ЕБС-ийн 12-р ангийн сурагчдын Орос хэлний олимпиадад:
- Эрдмийн далай ЦС-ийн сурагч Ш. Мөнхтөр
- Эрдмийн далай ЦС-ийн сурагч Б.Болороо
- Архангай аймгийн Тариат сумын ЕБС-ийн сурагч Г.Нарантуяа
- Ханх сумын ЕБС-ийн сурагч О.Оюунжаргал
- Завхан аймгийн 5-р сургуулийн сурагч Д.Сувд-Эрдэнэ
- “Ирээдүй XXI зуун” сургуулийн сурагч Э.Лхагважав
- Тариалан сумын ЕБС-ийн сурагч Х.Номинжаргал нар амжилттай оролцож ОХУ-ын өөрсдийн хүссэн их дээд сургуулиудад сонирхсон мэргэжлээрээ суралцах /50-60 сая төгрөгний эрх бүхий/ эрхийн бичгээр шагнуулсан. Амжилттай оролцсон нийт багш, сурагчдадаа амжилт хүсье.