Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч нарын нэгдсэн уулзалт, сургалт

Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч нарын нэгдсэн уулзалт, сургалт мэдээлэл өгөх үйл ажиллагаа 2021 оны 12 сарын 02-ны өдөр Дэлгэрмөрөн цогцолбор сургууль дээр эхэллээ. Тус үйл ажиллагаанд нийт 130 гаруй хүн оролцсон бөгөөд сургалт мэдээллээр Боловсролын тухай хуулийн өөрчлөлт, эрх зүйн шинэчлэл, Цахим төсөв-2022, Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал, анхаарах асуудал сэдвээр мэдээлэл өгч харилцан санал солилцлоо.
Боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл сэдвээр БГ-ын дарга Ц.Ганзориг,
Боловсролын салбарын цахим шилжилт агуулгаар БГ-ын мэргэжилтэн, статистикийн улсын байцаагч П.Хуншагай,
Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал, цаашид анхаарах асуудал сэдвээр ГБХЗХГ-ын дарга Ч.Дашбаяр,
Төсвийн шинэчлэл, бодлого, төлөвлөлт сэдвээр АЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Базар,
2021 оны төсвийн гүйцэтгэл, анхаарах асуудлаар БГ-ын төсвийн ахлах мэргэжилтэн Н.Далайжаргал нар мэдээлэл хийж, чиглэл зөвлөмж өглөө.
 
 
 
 
 
 
 
 

УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Холбоос

Хандалтын үзүүлэлт

Өнөөдөр 165

Энэ сард 10112

Нийт 1139407