“Зөвлөн туслах” үйл ажиллагаа 2021

Боловсролын газрын Мэргэжил арга зүйн хэлтэс 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ болох “Зөвлөн туслах” үйл ажиллагааг
- 2021.11.15-ны өдөр Цагаан-Уул сумын ЕБС,
- 2021.11.23-нд Тариалан сумын ЕБС,
- 2021.11.24-нд Их-Уул сумын ЕБС,
- 2021.11.25-нд Тосонцэнгэл сумын ЕБС-д тус тус зохион байгуулж ажиллалаа.
БШУ-ны сайдын 2021 оны А/190, БШУ, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/525, А/292 тоот тушаалын хэрэгжилт, сургалтын болон багшийн хөгжлийн бодлого, боловсролын баримт бичиг, багшийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэглээ, хөтөлбөрийн хэрэгжилт, багш сурагчийн сэтгэл ханамжийн судалгаа зэрэг 5 үндсэн чиглэлээр үйл ажиллагаанд шинжилгээ хийж зөвлөмж өгч ажиллалаа.
Ажилласан ажлын гүйцэтгэл, албан “Зөвлөмж-Дүгнэлт”-ийг боловсруулан сургууль бүрд хүргүүлж, гүйцэтгэлийн хяналт хийж ажиллана.

УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Холбоос

Хандалтын үзүүлэлт

Өнөөдөр 234

Энэ сард 10163

Нийт 1139104