Nearpod платформ нэвтрүүлж хэрэглээнд оруулах нь

Боловсролын газар, Титэм ЕБС-ийн гадаад хэлний ЗАН-ийн багш нартай хамтран “Гадаад хэлний сургалтын заах аргазүйг сайжруулах, цахим болон танхимын сургалтад шинэ технологийг /Nearpod платформ/ нэвтрүүлж хэрэглээнд оруулах нь” сэдэвт сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Их уул суманд Сэлэнгэ бүсийн багш нарыг хамруулан амжилттай зохион байгууллаа.
Сургалтад бүсийн сургуулиуд болох Тариалан, Тосонцэнгэл, Их уул сумын англи, орос хэлний 20 багш хамрагдлаа. Nearpod программыг ашиглан, үзүүлэх хичээл зааж, сургалтад хэрхэн ашиглах дадлага хичээлээр багш бүр сургалтын хөтөлбөрийн дагуу хичээл бэлтгэсэн зэрэг үр дүнтэй сургалт боллоо. Сургалт зохион байгуулахад тусалж дэмжсэн Их уул ЕБС-ийн удирдлага, багш нарт талархал илэрхийлье.

УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Холбоос

Хандалтын үзүүлэлт

Өнөөдөр 65

Энэ сард 10628

Нийт 1141465