"Музей дэх соёлын өвийн хадгалалт хамгаалалт" сургалт боллоо
Аймгийн БСУГ, Музейтэй хамтран "Музей дэх соёлын өвийн хадгалалт хамгаалалт" сургалтыг 2018 оны 10 сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтыг Япон улсын Киотогийн Их сургуулийн соёлын өвийн хадгалалт хамгаалалт , сэргээн засварлалтын докторант О.Ангарагсүрэнг урьж зохион байгууллаа.
Сургалтаар: 1. Соёлын өв ба музей
2. Соёлын өвийн гэмтэл муудлын шалтгаан, Судалгааны аргууд
3. Музей дэглэлтийн тухай, онол, дадлага
4. Үзүүллэг дэглэлтийн орчин
5. Япон улсын музейн туршлага гэсэн сэдвээр сонирхолтой лекц уншлаа. Орон нутгийн анхан шатны нэгж дээр ирж Шинжлэх ухааны судалгааны аргууд, өндөр хөгжилтэй орнуудын музей дэглэх туршлага, Музейн эд өлгийн зүйлс муудах шалтгаан нөхцлийг өөрийн судалгааны ажил дээрээ тулгуурлан сонирхолтой арга зүйгээр дадлага ажлаар хичээлээ заасан нь энэхүү сургалтын онцлог байлаа.Монгол улсад одоо л яригдаж буй Соёлын өвийн шинжилгээ, материал судлал, Гэрэл, Температур, Чийг гэсэн энгийн хэрнээ байнга анхаарах, ажиглах ёстой мэдээ мэдээлэлүүдийг соёлын өвийг хамгаалах олон улсын үзэл баримтлал, онол, арга зүйг орон нутгийн өвийн ажилтнууд, музейн ажилтнуудын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлсэн нь сургалтын үр дүн байлаа.