Оны шилдэг илтгэлийн II шатны дүн гарлаа
”Багш нарын мэргэжлийн өсөлтөд ахмад багш нарын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт 2021-2022 оны хичээлийн жилийн шилдэг илтгэл шалгаруулах уралдааны II давааны шалгаруулалт 2022.02.25-нны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Аймгийн сургууль, цэцэрлэгээс нийт 54 илтгэл 2-р шатны шалгаруулалтад оролцлсон бөгөөд дараах байр эзэллээ.
- ТЭРГҮҮН байр: Титэм ЕБС-ийн ТНУ-ны ЗАН
- ДЭД байр ЭДЦ сургуулийн 3-р ангийн ЗАН
- ДЭД байр: ДМЦ сургуулийн Хими-Биологийн ЗАН
- ГУТГААР байр: Сод-Эрдэм ЕБС-ийн МХУЗ-ын багш Б.Алимаа
- ГУТГААР байр: Мөрөн XI цэцэрлэгийн багш М.Дашням
- ТУСГАЙ байр: Мөрөн I цэцэрлэгийн багш С.Гансувд
- ТУСГАЙ байр: Түнэл ЕБС-ийн “Хамтдаа” баг
- ТУСГАЙ байр: мөрөн IV цэцэрлэгийн Б.Алгирмаа нар тус тус шалгарлаа.
Нийт СӨББ, ЕБС-ийн төлөөлөл болж амжилттай оролцож шилдэг 8-д шалгарсан багш нартаа баяр хүргэе.
Үндэсний буюу III шатны шалгаруулалт 2022.03 сарын II хагаст зохион байгуулагдах бөгөөд Хөвсгөл аймгаа төлөөлөн оролцох Титэм ЕБС-ийн ТНУ-ны ЗАН-ийн багш нартаа амжилт хүсэн ерөөе.
Зохион байгуулах комисс