“Мэргэжлийн онол, арга зүйн сургалт”-ын I шатны үйл ажиллагаа өндөрлөлөө”

 

            “Мэргэжлийн бүлэг-Хамтын хөгжил” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Мэргэжлийн онол, арга зүйн сургалт”-ын  эхний шат буюу БМДИ-тэй хамтарсан онлайн сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Уг сургалт, мэдээлэл нь 2022.02 сарын III, IV долоо хоногт онлайнаар зохион байгуулагдсан бөгөөд 2 удаагийн сургалтад нийт 13 судлагдахууны давхардсан тоогоор 2945 орчим багш нар  78 цагийн сургалтад хамрагдлаа.

“Мэргэжлийн бүлэг-Хамтын хөгжил” арга хэмжээний  “Мэргэжлийн онол, арга зүйн сургалт”-ын II шат буюу Боловсролын хүрээлэнтэй хамтарч хийх онлайн сургалт 2022.03 сарын III, IV долоо хоногт буюу 2022.03.14-ний өдрөөс эхэлнэ.