Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022.02.09-ний өдрийн А/38 тоот тушаалын 2.2 дахь заалтыг хэрэгжүүлж 2022 оны 2 дугаар сарын 28-ны Даваа гаригаас эхлэн Хөвсгөл аймагт үйл ажиллагаа эрхэлж буй 50 цэцэрлэгийн 58 бүлэгт 2 настай 870 хүүхэд хамрагдаж эхэллээ. 2 настай хүүхдүүдийг цэцэрлэгт авч эхэлсэнтэй холбоотой хэд хэдэн заалтыг хэрэгжүүлж ажиллана.
1. Бүтэн 24 сар хүрсэн хүүхэд байна.
2. Цэцэрлэгүүд өөрсдийн боломжийг сайтар тооцно.
3. 2 настнуудаас 3.4.5 сард хэрэглэх ариун цэврийн болон сургалтын хэрэгслийг эцэг эхчүүдээс авна.
4. Халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтална.
5. Эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх, витаминжуулах үйл ажиллагаа зонхилно.