“ОНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛ” шалгаруулах улсын уралдаанд Хөвсгөл аймаг 3-р байрт шалгарав.
2021-2022 оны хичээлийн жилийн “ОНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛ” шалгаруулах улсын уралдаанд Хөвсгөл аймгийн Титэм ЕБС-ийн Түүх, нийгмийн ухааны ЗАН-ийн багш нар “Багшлахуйн залгамж холбоо” илтгэлээрэ амжилттай оролцож III байранд шалгарч Хүрэл медаль хүртлээ. Ингэснээр Оюунлаг Хөвсгөлийн Оюунлаг багш нар 2008-2022 оны 14 хичээлийн жилийн хугацаанд ИЛТГЭЛИЙН УЛСЫН УРАЛДААН-ы Тэргүүн байранд 3 удаа , Дэд байранд 3 удаа , Гутгаар байранд 2 удаа , Тусгай байр 2 удаа нийт 10 удаа ТЭРГҮҮЛЭХ амжилт үзүүллээ. Аймаг, багш нарынхаа нэр төрийг өндөрт өргөж, их амжилтын буухиаг амжилттай үргэлжлүүлсэн Титэм ЕБС-ийн Түүх, нийгмийн багш нартаа баяр хүргэе.
Боловсрол, шинжлэх ухааны газар