“ДЭЛХИЙН ХӨВСГӨЛ” аймгийн гадаад хэлний хөтөлбөрийн хүрээнд англи хэлний багш нарын мэргэжил, арга зүйн мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монгол улсын англи хэлний багш нарын холбоо”- оос зохион байгуулсан  Sustainable Learning and Teaching: Integrating Critical and Creative Thinking сэдэвт “ англи хэлний багш нарын олон улсын уулзалт сургалт” 2018 оны 10-р сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж Хөвсгөл аймгаас нийт 37 багш, гадаад хэлний мэргэжилтнүүд хамрагдлаа.

Сургалтад Хөвсгөл, Эрдэнэт, Улаанбаатар хотын Жет англи хэлний сургууль, Дорнод, Баян- Өлгий, Өмнөговь, Сэлэнгэ, Өвөрхангай аймгуудаас болон Улаанбаатар хотын дүүргийн сургуулиуд, Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яам, Энхтайвны корпусын мэргэжилтнүүд, Монгол дахь олон улсын сургуулийн мэргэжилтэн, Хятад улсын их сургуулийн гадаад хэлний мэргэжилтэн болон сайн дурын гадаад мэргэжилтнүүд зэрэг 420 хүнийг хамруулсан, харилцан туршлага солилцох боломж бүрдүүлсэн сургалт, уулзалт болж өнгөрлөө.